Categories
мэдээ нийгэм

Хотын захын чиглэлүүдийн нийтийн тээврийн тоог нэмлээ

Сар шинийн баярыг тохиолдуулан маргаашнаас дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Шинийн нэгнээс эхлэн энэ сарын 10-ны өдрийг дуустал тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтыг цуцаллаа.

Харин нийтийн тээвэрт автобусны тоог нэмсэн байна. Сар шинийн баярын өдрүүд буюу 2019 оны хоёрдугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилээнд үндсэн 78, хот орчмын 13, шөнийн тээврийн 1, нийт 92 чиглэлд 700 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилгээнд гарна.

Баярын өдрүүдэд иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо, Цагаан даваа гэсэн нийт 20 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 43-аар нэмэгдүүллээ.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *