Categories
мэдээ нийгэм

Хог хаягдлын менежментийг сайжруулахад хариуцлагыг нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг боллоо

Хог хаягдлын менежментийг сайжруулахад үйлдвэрлэгч, импортлогчийн хариуцлагыг нэмэгдүүлэх талаар уулзалт, хэлэлцүүлэг боллоо Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй Хог хаягдал ба уур амьсгалын өөрчлөлт төслийн хүрээнд аймаг, дүүргийн холбогдох мэргэжилтнүүдийн дунд “Хог хаягдлын менежментийг сайжруулахад үйлдвэрлэгч, импортлогчийн хариуцлагыг нэмэгдүүлэх нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус төслийг ХБНГУ-ын Байгаль орчин, байгаль хамгаалал, барилга байгууламж, цөмийн зэвсгийн аюулгүй байдлын асуудлыг хариуцсан яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төвийн (UNEP-IETC) санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү уулзалт, хэлэлцүүлгийн зорилго нь хог хаягдлын менежмент, эдийн засгийн зохицуулалтыг сайжруулахад үйлдвэрлэгч, импортлогчийн хариуцлагыг нэмэгдүүлэх боломжит арга замуудын талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцохоос гадна хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг тодотгон боловсруулахтай холбоотой харилцан ярилцаж, санал солилцох юм. Мөн уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд Улаанбаатар хотын хог хаягдлын бүтцийн судалгааны үр дүнгээс танилцуулж, цаашид орон нутагт бүтцийн судалгаа хийх арга, аргачлалын талаархи мэдээллийг 21 аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүдэд танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *