Categories
мэдээ нийгэм

Сангийн сайд асан С.Баярцогтыг суллажээ

Өчигдөр орой Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжаар Сангийн сайд асан С.Баярцогтыг сулласан байна. Тодруулбал, түүнийг өмгөөлөгч нь суллах, батлан даалтад гаргах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүгчид гаргажээ. Харин шүүгч шийдвэрийг хүлээн авч, өчигдөр орой батлан даалтад гаргасан аж.

АТГ-аас С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж, нэгдүгээр сарын 16-ны өдөр нэг сар цагдан хорих шийдвэр гаргаад байсан юм. Энэ талаар АТГ-аас мэдээлэхдээ, С.Баярцогтыг Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн талын хувьцааг эзэмшиж байсан нь шалгалтаар тогтоогдсон гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *