Categories
мэдээ нийгэм

Зөрчлийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох хэрэгтэй гэв

Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл заалтууд хүний эрх чөлөөг зөрчиж байгаа талаар өмгөөлөгч Ц.Монгол өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ц.Монгол “Дундговь аймгийн Өлзийт суманд байгалийн баялаг, ашигт малтмалыг хууль бусаар гэмт этгээдүүдийн гарт өгч байна” гэж ярьсан юм. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн заалтыг зөрчиж байгаа гэв. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн долоодугаар бүлэгт “Тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. Хуульд ийм заалт оруулснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тухайн талбайгаас санаатайгаар хальж, байгаль орчныг сүйтгэж, ашиг хонжоо олж байгаа юм гэдгийг онцоллоо. Өмгөөлөгч Ц.Монгол “Зөрчил гэдэг нь ялимгүй нэг удаагийн үйлдэл юм. Гэтэл хуульд эрүүгийн ноцтой гэмт хэргийг “зөрчил” болгон хувиргаж, баялаг хулгайлагчдын захиалгат заалт оруулсан байна” гэв.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *