Categories
мэдээ спорт

Улсын харцага Б.Бат-Өлзий “Алдар” спорт хорооны аварга шалгаруулах барилдаанд түрүүлэв

Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны аварга шалгаруулах барилдаанд Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх дэслэгч улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн бөх дэслэгч улсын начин Ц.Чимиддорж үзүүрлэв. Харин их шөвөгт Зэвсэгт хүчний 337-р ангийн бөх ахмад у/х Б.Одгэрэл, Зэвсэгт хүчний 034- р ангийн бөх аймгийн арслан Х.Цогтгэрэл нар шалгарлаа. Энэ барилдаанд улсын харцага Б.Одгэрэл улсын харцага Б.Бат-Өлзий улсын харцага Ш.Мөнгөнбаатар нараар магнайлуулсан хүчит 64 бөх уран мэхийг уралдуулж хүчийг үзэн барилдсан юм. Барилдааны дунд шөвөгт улсын начин Баянмөнх, а.а Тайван а.х Сосорбарам а.н.н Амарсайхан нар шалгарлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *