Categories
мэдээ спорт

Өнгөрсөн оны шилдэг оюутан тамирчид шалгарлаа

Монголын Оюутны Спортын Холбоо (МОСХ) уламжлал ёсоор 1993 оноос эхлэн жил бүр “Оны шилдэг оюутан тамирчин”-ыг шалгаруулдаг бөгөөд энэ онд 25 дах удаагаа 2018 оны шилдэг оюутан тамирчдаа шалгаруулж, шагнал гардуулах ёслолыг нэгдүгээр сарын 24-ний өдөр МУБИС-д болсон МОСХ-ны Удирдах зөвлөлийн хурлын үеэр зохион байгуулсан. Шагналыг МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан гардуулж өглөө. 2018 оны Шилдэг оюутан тамирчнаар Хүндийн өргөлтийн ОУХМ Г.Анужин, Сагсан бөмбөгийн тамирчин П.Мөнх-Оргил нар тодорлоо.

2018 оны Шилдэг оюутан тамирчдад шагнал гардууллаа Хүндийн өргөлтийн ОУХМастер Г.Анужин Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийн оюутан. Польш улсын Биала Подласка хотод зохион байгуулагдсан Дэлхийн оюутны аварга шалгаруулах хүндийн өргөлтийн төрөлд амжилттай оролцож 63 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн юм. Түүний Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний амжилтаар 2018 оны Монгол Улсын шилдэг оюутан тамирчнаар шалгарууллаа.

П.Мөнх-Оргил Бага-Нуур дүүрэгт төрсөн. ШУТИС-ийн Уул уурхайн ашиглалтын технологийн гуравдугаар курсийн оюутан. Малайз Улсын Куала Лумпур хотноо 2018 онд зохион байгуулагдсан Ази тивийн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс хүрэл медаль, БНХАУ-ын Шиамень хотноо болсон Дэлхийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн лигийн тэмцээний шилдэг 8 багт шалгарсан амжилтаар 2018 оны Монгол Улсын шилдэг оюутан тамирчнаар шалгарлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *