Categories
мэдээ улс-төр

Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комиссын гишүүдийн талаар санал дүгнэлт гарчээ

Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа билээ. Одоогоор Төрийн албаны зөвлөл нь орон тооны 3, орон тооны бус 4, нийт 7 гишүүнтэй ажилладаг. Шинэ хуулиар Төрийн албаны зөвлөл нь орон тооны 5 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрээс 2 гишүүнийг нь төрийн албан хаагчдын төлөөллөөс сонгон шалгаруулж Улсын Их Хурал томилохоор тогтоож, сонгон шалгаруулах журмыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо батлахаар заасан юм.

Энэ дагуу тус Байнгын хороо “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ыг баталж, сонгон шалгаруулалт хийх 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулсан билээ.

Уг комиссыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Э.Түвшинжаргалаар ахлуулан Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны ахлах референт А.Амармэнд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Дотоод аудитын албаны дарга С.Мөнхтөр, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар, Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранцэцэг, Удирдлагын академийн дэд захирал Ш.Батсүх, Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Тус комисс өнөөдөр хуралдаж, төрийн албан хаагчдын төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн 15 иргэний материалтай танилцаж, шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзээд санал, дүгнэлтээ гаргажээ.

Санал дүгнэлтэд:

“…Нэг. Оролцогч Д.Баатарсайхан, О.Байгалмаа, Б.Баттулга, М.Ганчулуун, Д.Гэрэлчулуун, Д.Зүмбэрэллхам, Б.Лхагвасүрэн, Д.Отгонбаатар, П.Ууганбаяр нарыг сонгон шалгаруулалтад оролцуулахаар урьдчилсан байдлаар бүртгэв.

Хоёр. Доор дурдсан оролцогчид нь дараах шаардлагыг хангахгүй байх тул сонгон шалгаруулалтад оролцуулахаар бүртгэх боломжгүй гэж үзлээ.

  1. Х.Болдмандал, Ж.Жамъянтив нар нь журмын 1.5-д заасан “төрийн албан хаагч” байх шаардлагыг;
  2. Х.Мөнхзул нь Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.5 дахь хэсэг, журмын 5.2-т заасан Зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж буй гишүүдтэй нэг нутгийн (нэг аймаг, суманд төрсөн) оролцогчийг бүртгэхгүй гэж заасныг;
  3. Б.Нэргүй нь журмын 2.1.3-т заасан “төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан” байх шаардлагыг;
  4. Т.Сосорбарам нь журмын 2.1.2-т заасан “дөчин таван нас хүрсэн” байх шаардлагыг;

Гурав. Оролцогч Л.Цэдэвсүрэн нь журмын 1.5-д заасан “төрийн албан хаагч” байх шаардлагыг хангаж буй, эсэх талаар БСШУСЯ-наас нэмэлт тодруулга авсны үндсэн дээр сонгон шалгаруулалтад оролцуулахаар бүртгэх, эсэхийг шийдвэрлэхээр тогтов.

Дөрөв. Урьдчилсан бүртгэлд оролцсон оролцогчдоос мөн журмын 2.1.7-д заасан шаардлагатай холбогдуулан нэмэлт баримт бичгийг бүрдүүлж авахаар болов.

Тав. Урьдчилсан бүртгэлд орсон оролцогчид мөн журмын 2.1.3, 2.1.5, 2.1.6-д заасан шаардлагыг хангаж буй, эсэх талаар холбогдох байгууллагаас лавлагаа, мэдээлэл авахаар шийдвэрлэлээ…” гэжээ.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлагдлаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.01.16) хуралдаан 14 цаг 32 минутад 68.4 хувийн ирцтэй эхэлж, Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ -ийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлээд байна. Одоогоор Төрийн албаны зөвлөл нь орон тооны 3, орон тооны бус 4, нийт 7 гишүүнтэй ажилладаг. Харин Төрийн албаны тухай шинэ хуульд Төрийн албаны зөвлөл нь орон тооны 5 гишүүнтэй байхаар заасан бөгөөд тэдгээрээс 2 гишүүнийг нь төрийн албан хаагчдын төлөөллөөс сонгон шалгаруулж Улсын Их Хурал томилохоор тогтоож, сонгон шалгаруулах журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо батлахаар заасан. Энэ үндсэн дээр тус Байнгын хороо 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам” батлах тухай Байнгын хорооны тогтоол баталсан юм. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад “төрийн албан хаагчийн” төлөөлөл гэж заасан тул сонгон шалгаруулалтад зөвхөн төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагч оролцох, сонгон шалгаруулалтыг хөндлөнгийн нөлөөгүй шударга явуулах зорилгоор 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж ажиллуулахаар “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-д тусгажээ. Комиссын бүрэлдэхүүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөл, Жендэрийн үндэсний хороо, Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын төлөөллийг оролцуулахаар заасан байна.

Байнгын хорооны тогтоолоор батлагдсан дээрх журамд заасны дагуу төрийн холбогдох байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, танилцуулгад үндэслэн Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай тогтоолын төслийг боловсруулсныг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдэд танилцуулав. Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулахтай холбогдсон зарыг журамд заасны дагуу бүртгэл эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаст байршуулан нийтэд мэдээлсэн байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, М.Энхболд нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Мөн үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, М.Энхболд нар нэгэнт мөрдөгдөөд эхэлчихсэн хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс зайлшгүй шаардлагатай зарим дүрэм, журмыг Улсын Их Хурал яаралтай батлах шаардлагатай байгааг дурдаад төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс сонгон шалгаруулалтыг явуулж дүнгээ 1 дүгээр сарын 22-ны дотор Байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тусгасан нь хэт шахуу байгааг эргэж харахыг санал болгов. Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн нар Төрийн албаны тухай шинэ хуулийн зарим зохицуулалттай холбогдуулан гишүүдэд нэмэлт тайлбар, мэдээлэл өгсөн юм. Ингээд хуралдаанд оролцсон 14 гишүүний 13 нь буюу 92.9 хувь нь дэмжсэнээр Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлагдлаа. Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах үүрэг бүхий уг комиссыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Э.Түвшинжаргалаар ахлуулан Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны ахлах референт А.Амармэнд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Дотоод аудитын албаны дарга С.Мөнхтөр, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар, Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранцэцэг, Удирдлагын академийн дэд захирал Ш.Батсүх, Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтов. Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хуулийн зарчим, үзэл санаанд нийцүүлэн Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмыг чанд баримтлан явуулж, дүнг Төрийн байгуулалтын байнгын хороонд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний дотор ирүүлэхийг комисст үүрэг болголоо. Байнгын хорооны 2018 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-д “Төрийн албан хаагчийн төлөөлөл гэж Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангасан бөгөөд комиссын сонгон шалгаруулалтаар нэр дэвшүүлэхээр шалгаруулсан төрийн албан хаагчийг хэлнэ” гэж заажээ. Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь дээд боловсролтой; дөчин таван нас хүрсэн; төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан; төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн; ял шийтгүүлж байгаагүй; сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албан тушаал эрхэлж байгаагүй; сахилгын шийтгэлээр төрийн албанаас халагдаж байгаагүй байх гэсэн шалгуурыг хангасан байх ёстой аж. Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгох сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах бөгөөд төрийн албан хаагчид өөрсдөө материалаа бүрдүүлж сонгон шалгаруулалтад оролцох, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл тодорхой төрийн албан хаагчийг нэр дэвшүүлж болох агаад бүртгүүлсэн албан хаагч Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангаж буй эсэх талаар комисс санал, дүгнэлт гаргах, шалгаруулалтаар бүртгэгдсэн төрийн албан хаагчдын мэдлэг боловсролд 30, мэргэшил туршлагад 40, мэргэжил ур чадварт 30, ярилцлагад 20 хүртэлх оноогоор үнэлгээ өгөхөөр заажээ. Комисс мэдлэг боловсрол, мэргэшил туршлага, мэргэжил ур чадварын онооны нийлбэр үнэлгээгээр хамгийн өндөр оноо бүхий 10 оролцогчтой (хураангуй жагсаалт үүсгэх) төрийн албаны шинэчлэл, хүний бодлого, тэдний ур чадвартай холбоотой асуудлаар ярилцлага хийж, нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан хоёр оролцогчийн нэрийг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх бөгөөд тус Байнгын хороо нэр дэвшигч нь хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулах юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

“Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам” баталлаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам” батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Уг тогтоолын төслийн талаарх танилцуулгыг тус Байнгын хорооны энэ сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд төслийг дахин нягталж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар тогтсон юм.

Төрийн албаны тухай хуулийн 68.1-д Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд орон тооны таван гишүүний бүрэлдэхүүнтэй байх, тэдгээрийн хоёр нь төрийн албан хаагчдын төлөөлөл байхаар заасныг үндэслэн тогтоолын төслийг боловсруулжээ.

Хуульд “төрийн албан хаагчийн” төлөөлөл гэж заасан тул сонгон шалгаруулалтад зөвхөн төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагч оролцох, сонгон шалгаруулалтыг хөндлөнгийн нөлөөгүй шударга явуулах зорилгоор 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж ажиллуулахаар төсөлд тусгажээ. Комиссын бүрэлдэхүүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөл, Жендэрийн үндэсний хороо, Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын төлөөллийг оролцуулахаар зохицуулжээ.

Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах бөгөөд төрийн албан хаагчид өөрсдөө материалаа бүрдүүлж сонгон шалгаруулалтад оролцох, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл тодорхой төрийн албан хаагчийг нэр дэвшүүлж болох агаад бүртгүүлсэн албан хаагч Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангаж буй эсэх талаар комисс санал, дүгнэлт гаргах, шалгаруулалтаар бүртгэгдсэн төрийн албан хаагчдын мэдлэг боловсролд 30, мэргэшил туршлагад 40, мэргэжил ур чадварт 30, ярилцлагад 20 хүртэлх оноогоор үнэлгээ өгөхөөр төсөлд тусгасан байна. Комисс мэдлэг боловсрол, мэргэшил туршлага, мэргэжил ур чадварын онооны нийлбэр үнэлгээгээр хамгийн өндөр оноо бүхий 10 оролцогчтой /хураангуй жагсаалт үүсгэх/ төрийн албаны шинэчлэл, хүний бодлого, тэдний ур чадвартай холбоотой асуудлаар ярилцлага хийж, нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан хоёр оролцогчийн нэрийг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх бөгөөд тус Байнгын хороо нэр дэвшигч хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэлт гарган Улсын Их Хуралд танилцуулж батлуулахаар журмын төсөлд тусгасан байна.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй гурван саналын томьёолол бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Тухайлбал, уг журмын төслийн “Нэр дэвшигчид тавигдах шаардлага” гэсэн хоёрдугаар зүйлийн 2.1.3 дахь хэсгийг “төрийн албан тушаалд 15-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан” гэж өөрчлөх, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн “ажлын 15-аас доошгүй” гэсний “ажлын” гэснийг, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн “тэдний мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлагад” гэснийг тус тус хасахаар болов. Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.

Уг тогтоолыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ыг батлав.

Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан төрийн албанд дагаж мөрдөх 45 дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн баталж мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд үүнээс уг хуульд заасны дагуу 9 дүрэм, журмыг Улсын Их Хурлаас тогтоол гаргаж батлахаар эхний дөрвөн тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байгаа юмгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ийг батлах тухай тогтоолын төсөл хэлэлцэнэ

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 11.00 цагт болох Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх БОАЖ-ын сайдын мэдээллийг сонсох юм. Үдээс хойш буюу 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, найман асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийг батлах тухай, “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай”, “УИХ,Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэх аж. Түүнчлэн “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг тогтоох тухай, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ийг батлах тухай,“Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ийг батлах тухай тогтоолын төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

Түүнчлэн 15.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана. Тус байнгын хороо Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай, Монгол, Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ”Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэж, Гадаад харилцааны тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *