Categories
мэдээ улс-төр

Хотын даргыг тодруулах санал тэнцсэн учир дахин хураахаар боллоо

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Ирвэл зохих 45 төлөөлөгчөөс 43 нь өнөөдрийн хуралдаанд оролцож байгаа юм. Төлөөлөгчид нэр дэвшигч С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын төлөө нууцаар санал өгөхөд 21, 21 харьцаагаар саналын тоо тэнцжээ. Нэг хуудас буруу тэмдэглэгээ хийсэн тул хүчингүй болсон байна. Ингээд журмын дагуу дахин санал хураах боллоо.

Төлөөлөгчдийн 50+1 хувийн санал авсан нэр дэвшигчийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулахаар Ерөнхий сайдад өргөн мэдүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *