БНХАУ-ын Таерзиун, Жинан хотуудад 2019 оны нэгдүгээр сарын 6-15-ны өдрүүдэд болсон Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын их наадам /Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн 2018-2019 оны хоёр дахь цуврал тэмцээн/-д 26 орны 1200 тамирчин оролцсноос Монгол Улсын Спортын мастер Ш.Даваадорж гурван алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж өндөр амжилт үзүүлжээ.
Ш.Даваадорж нь Дэлхийн цомын аваргын тэмцээнүүдийн нийлбэрээр 2016-2017 онд чансаагаараа дэлхийд дөрөвдүгээр байрт, 2017-2018 оны цувралд долдугаар байранд орж байсан юм.