Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын хүн ам 2018 онд 61.6 мянгаар өсчээ

1000 хүнд ногдох төрөлт Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Орхон аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 1.5-3.4 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.2-12.3 пунктээр доогуур байна. 1000 хүнд ногдох нас баралт Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.1-0.5 пунктээр дээгүүр, харин Архангай, Дархан-Уул, Дорнод, Увс аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-1.8 пунктээр доогуур байна. 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Баян-Өлгий, Говьсүмбэр, Ховд, Орхон аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 2.0-4.0 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.2-11.9 пунктээр доогуур байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *