Categories
мэдээ нийгэм

Гурван үеийнхэн чуулж, харилцан туршлага солилцлоо

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан “Гурван үеийн чуулга уулзалт”-ыг зохион байгууллаа.

Онцгой байдлын газрын үе, үеийн ахмад ажилтнуудын туршлага, мэдлэгийг түгээх, залуу хойч үедээ өвлүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор анх удаа зохион байгуулсан чуулга уулзалтад гурван үеийн 70 гаруй алба хаагч оролцсон юм.

Уулзалтын үеэр 2018 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны онцлог болоод 2019 онд хийж, бүтээх томоохон ажлуудын талаар танилцуулга хийж, ахмад үеийнхний туршлагаас хуваалцаж, харилцан мэдээлэл солилцлоо гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *