Дорнод аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан “Тэмээ-21″ дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор тус аймгийн Булган суманд “Тэмээн соёл-2019″ өдөрлөг өчигдөр зохион байгуулагджээ. Нээлтийн үйл ажиллагаанд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, ХХААГ-ын дарга Б.Батсайхан, Булган сумын Засаг дарга Б.Базаргүр нар оролцжээ. Өдөрлөгт Булган сумын 3 багийн 15 малчин, 3 хөсөг, 120 тэмээ оролцсон байна. Энэ үеэр шилмэл буур, шилмэл ингэ, ганган ботго, эмнэг тэмээ сургах, буйл зорох, ногт зангидах, тэмээний уралдаан зэрэг уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулжээ.