Categories
мэдээ нийгэм

Хийн баллоны аюулгүй байдалд шалгалт хийнэ

Нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын баталсан “Шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг шалгах шалгалт удирдамж”-ийн дагуу нэгдүгээр сарын 14-21-ний өдрүүдэд төлөвлөгөөт бус хамтарсан шалгалт зохион байгуулагдана. Тус шалгалтын ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болж байцаагч нарт үүрэг чиглэл өгсөн байна. Шалгалтаар Улаанбаатар хотод 1950, 1960 онуудад баригдсан орон сууцны барилгын 1, 2 дугаар давхруудад үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээдийн шингэрүүлсэн шатдаг хийг хэрэглэж байгаа байдал. Мөн худалдан борлуулалт, тээвэрлэлт, хадгалалт, ашиглалтад холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хамтран шалгах аж. Үүнээс гадна иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *