Categories
мэдээ нийгэм

МИАТ: Тийзийн тарифт өөрчлөлт орохгүй

МИАТ ТӨКК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр “Энэ оны долоодугаар сард руу нүүх төлөвлөгөөтэй байгаа талаар МИАТ компани мэдээллээ. Шинэ байршилтай холбогдуулан урсгал зардал 10 гаруй хувиар нэмэгдэх хэдий ч зорчигчдын тийзийн тарифт өөрчлөлт орохгүй юм байна. Мөн зуны улиралд Шанхай, Гуанжугийн чиглэлд шинэ нислэг нээх товтой байгаа ажээ. 2018 онд МИАТ компанийн засварын төв том хэмжээтэй 12 агаарын хөлөг засварлаж, нийт 11 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна. Энэ онд нийт 20 орчим агаарын хөлөг засварлахаар гэрээ байгуулжээ. Одоогоор ОХУ, БНСУ, Тайландын агаарын тээврийн компаниудтай хамтран ажиллаж байна”.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *