Categories
мэдээ нийгэм

Үлэг гүрвэлийн олдвор хууль бусаар зарах гэж байсныг илрүүлжээ

Үлэг гүрвэлийн олдвор хууль бусаар зарах гэж байсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.БаатархүүУлаанбаатар хотын харьяат Г, Өмнөговь аймгийн харьяат М нар бусдад үлэг гүрвэлийн олдвор худалдах гэж байсныг илрүүллээ. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт үлэг гүрвэлийн чулуужсан яс зарна гэсэн мэдээллийн дагуу 80 сая жилийн өмнөх “Протосератопс” үлэг гүрвэлийн олдвор зарах гэж байсныг илрүүлэн шалгах ажил явагдаж байна” хэмээн твиттер хуудсандаа жиргэжээ. Мөн тэрбээрТүүхийн үнэт олдвор, үлэг гүрвэлийн яс зэргийг хууль бусаар бусдад худалдаалсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *