Categories
мэдээ нийгэм

​ЖАЙКА олон улсын байгууллагын нэрийг барьж иргэдийг залилжээ

ЖАЙКА олон улсын байгууллагын нэрийг барьж “Шинэ амьдрал” нэртэй төсөл хэрэгжүүлэх нэрээр иргэдээс мөнгө авч данс руу шилжүүлсэн хэрэг орон нутагт бүртгэгджээ. Уг хэрэгт цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан шалгаж эхэлсэн байна.

Иргэдийг ямар нэг төсөл, хөтөлбөрт хамруулж, хөнгөлөлттэй зээл, өрхийн амьжиргааг дэмжих арга хэмжээнд хамруулна гэж тодорхой хэмжээний хураамж нэхэх нь гэмт хэргийн шинжтэй тул ийм тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *