Нийслэлээс Дорноговь чиглэлийн зорчигч тээврийн автобус өнөөдөр өглөөний 06 цагийн орчим Замын-Үүд хотын төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас жолооч, нэг зорчигчийн амь нас хохирч, 30 орчим хүн бэртсэн байна. Гэмтсэн хүмүүст Замын-Үүд хотын нэгдсэн эмнэлэгээс тусламж үзүүлж байгаа бөгөөд галт тэргээр Улаанбаатар хот руу тээвэрлэхээр бэлтгэж эхэлсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Ослын шалтгааныг тогтоохоор тус алба ажиллаж байна.