Categories
мэдээ нийгэм

А.Амбасалмаа: Иргэд томуугаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг гэрийн нөхцөлд авч болно

Жил бүрийн 10 дугаар сараас дөрөв таван сар хүртэл томуу, томуу төст өвчний (ТТӨ) идэвхижилтийн үе эхэлдэг. Энэ үед улсын хэмжээнд амбулториор 139,812 хүн үйлчлүүлсний 9,163 нь ТТӨ буюу (H1N1),(H3N2)-вириусаар халлдварлагсад 6,6 хувийг эзлэж, ТТӨ нийт тохиолдлын 69,4 хувийг дөрөв хүртлэх насны хүүхэд эзлэж байна. Дээрх вириусын шинж тэмдгүүд нь халуурах, ханиалгах, нус гоожих, дотор муухайрах, бөөлжих,суулгах зэргээр илэрнэ. Мөн А хүрээний вирусийн тархалт их байгаагийн улмаас Эрүүл мэндийн яам ДЭМБ-аас улирлын томуугийн 1,200 хүн тун хүүхдийн, 500 хүн тун том хүний вакциныг тус тус захиалаад байгаа тухай мэдээллээ.

Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасалмаа: Иргэд ТТӨ-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг гэрийн нөхцөлд авч болно. 0-11 сартай хүүхдийн өвчлөл их байгаа шалтгаан нь тэдний асран хамгаалагчдын хариуцлагагүй байдалтай холбоотой. ТТӨ-ний идэвхижилтийн үед бага насны хүүхдээ олны хөлийн газраас хол байлгах, шим тэжээллэг хоол хүнс хэрэглүүлэх, дулаан байлгах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд томуугийн вакцин хийлгэх хэрэгтэй. Нэгэнт халдвар авч өвчилсөн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагт хандаж эмчийн жорын дагуу эмийг уулгаж (антибиотикийг хэт хүндэрсэн тохиолдолд хэрэглэж байх ёстой гэв.

ХҮНД ШИНЖ ТЭМДГҮҮД

  • Амьсгаадах – Хүүхдийг тайван үед амьсгалыг тоолох бөгөөд нярай хүүхэд 60 ба түүнээс дээш, хоёр сартай хүүхэд 50 ба түүнээс дээш амьсгалж байвал амьсгаадсан гэж үзнэ. Харин хоёр настай хүүхдийн хувьд 40 ба түүнээс дээш амьсгалж байвал амьсгаадсан гэж үзэн, өрх, дүүргийн эрүүл мэндийн төвд хандах шаардлагатай.
  • Цээж хонхолзох – Хүүхэд амьсгал авахад цээж болон хэвлийн голд хавирганы доод нумаар дотогшоо татагдахыг хэлнэ.
  • Хоол унданд муудах

Б.ЦЭНДСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *