Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Оюунсанаа:Ойн хомсдол доройтлыг бууруулснаар олон эерэг нөлөөтэй

Ойн хомсдол доройтлыг бууруулах үндэсний төсөл хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо. REDD+ төслийн бэлтгэл үе 2014-2018 оны хооронд болж өнгөрсөн байна. Үүний хүрээнд Үндэсний мониторинг болон сөрөг нөлөөнөөс сэргийлэх мэдээллийн системийн загварыг боловсруулж, ойн суурь түвшинг тодорхойлж үр дүнгээ НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь коньвенцидхүргүүлжээ. Төсөл цаашид ямар зорилго зорилтын дагуу хэдий хэр хугацаанд үргэлжлэх талаар өнөөдөр “Холлидей Инн” зочид буудлын хурлын танхимд хэлэлцүүлэг болсон юм.Төслийн нэгдүгээр үе шат 2019-2020 онд , хоёрдугаар үе шат 2021-2024 онд хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа. Ойн хомсдол доройтолд хүргэгч гурван гол хүчин зүйлсийг(Түймэр,Хууль бус мод бэлтгэл,хортон шавжийн олшрол) арилгахаар дөрвөн зорилт тавин ажилаж байна.

Энэ талаар БОАЖЯ Ойн бодлого зохицуулалтийн газрийн дарга Б.Оюунсанаагаас тодрууллаа.

Энэ төсөлд ямар ямар байгууллага хамтран ажиллаж байгаа вэ?

-REDD+төсөлд БОАЖЯ, ХХААХҮЯ, Ойн болон хүрээлэн буй орчны чиглэлээр үйл ажилгаа явуулдаг ТТБ-ууд, Аймаг нийслэлийн байгал орчин аялал жуулчлалын газрууд , Ойн анги нөхөрлөлүүд, Үндэсний хөгжлийн газар, ОБГ болон мэргэжлийн хяналтын газар хамтран ажилана.

Санхүүжилт нь хаанаас орж ирэх вэ?

-Хэд хэдэн санхүүгийн бололцоо байгаа. Дотоодийн нөөцөө ашиглах, үр дүнд суурилсан урамшуулал авах, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх коньвенцийн тусламж зэрэгээс санхүү бүрдэж байгаа.

Нийгэм эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь юу вэ?

-Олон эерэг нөлөөтэй.Ойгоос ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ буурна.Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг даван туулах, зохициход нутгийн иргэдийн оролцоо болон ойн экосистемийн чадавх нэмэгдэнэ.Ойн салбарын үйлдвэрлэлээс дотоодийн нийт бүтээгдэхүүнд оруулах хувь хэмжээ өснө.Салбарын ажлын байр нэмэгдэж, ой модны жижиг дунд үйлдвэрлэл нь хөдөөгийн хөгжлийг нэг чиглэл болно.

Мэргэжлийн хяналтын газар энэ төсөлд ямар үүрэгтэй оролцох вэ?

-Хэрэгжилтэнд хяналт тавина.

Б.ЦЭНДСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *