Categories
мэдээ улс-төр

Ц.Цолмон: Шаардлагын хариуг УИХ-ын даргад уламжилна. Удахгүй хариу өгөх байх

Image result for Ц.Цолмон

Төв талбайд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан тайван жагсаал болж байгаа. Жагсаалаас гаргасан шаардлагыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын даргад өгөхөөр түүний очсон боловч тэрбээр эзгүй байв. Гишүүн Т.Аюурсайхан, “Гадаах жагсаал цуглаанд оролцож байгаа иргэдийн шаардлагыг өгөхөөр иртэл УИХ-ын дарга эзгүй байгаа нь харамсалтай байна. Тиймээс Ц.Цолмон танд гардуулъя. Та УИХ-ын даргад дамжуулж, даруй хариу өгөхийг хүсье” гэлээ. Харин УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, “Шаардлагыг хүлээж авлаа. УИХ-ын даргад уламжилна. Удахгүй хариу өгөх байх гэж бодож байна. УИХ-ын даргын өрөө цоожтой биш нээлттэй байгаа бөгөөд энэ өрөөнд ажлын албаныхан ажиллаж байна. УИХ-ын дарга өрөөндөө байхгүй ч ордонд ажиллаж байгаа” хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *