Categories
мэдээ нийгэм

“Алтан төлийн эзэн” шагналыг 41 дэх жилдээ шалгаруулан олгоно

Монголын радио “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг 41 дэх жилдээ шалгаруулан олгоно. “Алтан төлийн эзэн” шагналыг тухайн жилийн сар шинийн босгон дээр малчны хотонд нь хүргэж гардуулна.

“Алтан төлийн эзэн” шагналын болзол нь:

1. Сүүлийн гурван жилийн төл хүлээн авсан хувь хэмжээ болон мал сүргийн тоон үзүүлэлт.

2. Мал сүргийнхээ чанар чансаа, үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд сүргийн бүтэцдээ анхаарсан байдал.

3. Нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэх, малчдыг ажлын байраар хангах зэрэгт анхаарсан, малгүй өрхөд тусалж дэмжсэн үзүүлэлт.

4. Малынхаа ашиг шим уламжлалт үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалдаа хамрагдсан байдал.

5. Сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагааг дэмжиж ажилласан зэрэг үзүүлэлтүүдийг харгалзана.

Материалыг 2019 оны нэгдүгээр сарын 16-наас хоёрдугаар сарын 10-ныг хүртэл МҮОНР-гийн Нийгмийн нэвтрүүлгийн редакц хүлээн авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *