Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Улс төрчид бид нам харгалзахгүй МАНАНтай тэмцэж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн жагсаалын талаар мэдээлэл хийлээ.

Л.Оюун-Эрдэнэ “МАНАН гэж нам дамнасан бүлэглэл, бизнесийн эрх ашгийг төлөө байгалийн баялгийг өөрсдөдөө хувиарлахын төлөөх бүлэглэл юм. Энэ бүлэглэлийн толгойлогч М.Энхболдыг огцруулахаар цуглаан хийх гэж байна”.

Ж.Батзандан “Монголчуудын цалинг МАНАНГ бүлэглэл мөлжиж байна. МАНАН-гийн бүрэн мэдэлд хоёроос гурван банк байна. Энэ бүлэглэлийн үед банкны хүү 30-60 хувь болсон байна. Тиймээс монголчуудаа бүгдээрээ нэгдэн нийлж, Эх орныхоо төлөө нэгдэж тэмцэцгээе. Улс төрчид бид нам харгалзахгүй тэмцэж байна. Та бүхэн минь ч гэсэн бидэнтэй нэгдээрэй.

Ирэх Пүрэв гаригийн 11 цагт Сүхбаатарын талбай дээр цуглацгаая Монголчуудаа!

Т.Аюурсайхан “Төрийн албан тушаалтнууд үйл ажиллагаандаа ёс зүйн хэм хэмжээг барих хэрэгтэй. Үр дүн нь цаашдаа барьж байгаа. Зарим байгууллага, зарим Засгийн газрын гишүүд үйлдлээ хуулийн байгууллагаар тогтоолгохыг хүлээхгүйгээр ёсзүйн алдаа гарсан бол хариуцлагаа хүлээдэг болж байгаа. Ёс зүйн хэм хэмжээг баривал төрийн алба хариуцлагажина. Ажлыг хариуцлагатай ажиллах хүмүүс авч явна. Хариуцлагатай албан тушаал руу шунан дурладаг хэм хэмжээ таслан зогсоогдоно. М.Энхболдыг өөрчлөхийн тулд нэр бүхий 40 гишүүн чуулганы ажиллагаанд оролцохгүй байсаар сар орчим төрийн үйл ажиллагаа гацаж байгаа. Нэг хүний албан тушаал чухал уу, төрийн үйл ажиллагаа чухал уу. 12 дугаар сарын 18-ны өдөр бидний нэр бүхий гишүүд Төрийн ордонд “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт төрийн бус байгууллага, иргэд идэвхтэй оролцож, санал бодлоо хэлсэн. МАНАН гэж байгалийн баялгийг өөрсдөдөө хуваарилах зорилготой нам даганасан этгээдүүдийг нэгтгэсэн мафижсан этгээдүүдийг хэлнэ. Энэ хэлэлцүүлгээс уриалга шаардлага гаргаж, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж, 48 цагийн дотор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг хүссэн. Хэрвээ энэ шаардлагыг хүлээж авахгүй бол орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн хийнэ”.

УИХ-ын гишүүн Л.Болд”Монголын төрийг барьцаалсан УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан. Монголын төрийг гацаанаас гаргах нөхцөл бололцоог хангаж өгөхийг шаардаж байна. Энэ хугацаа ирэх пүрэв гаригт дуусгавар болно. Шаардлагыг биелүүлэхгүй бол бид орон даяар эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна. МАНАН гэдэг бол харийн түрэмгийлэл. Монголчуудаа мориндоо гэж хэлье” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *