Categories
мэдээ нийгэм

Оюутолгой Ханбогд чиглэлийн засмал замын зорчих хэсгийг нээлээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Оюутолгой чиглэлийн 35 км хатуу хучилттай замын зорчих хэсгийг нээлээ. Энэхүү 35 км хатуу хучилттай замын нийт өртөг нь 46 тэрбум төгрөг бөгөөд уг хөрөнгийг Оюутолгой ХХК гаргаж, “Оч-Наран” ХХК гүйцэтгэн ажилласан байна. Энэ замын тухай Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх хэлэхдээ “Энэ зам бол Монголын ирээдүйн том уурхайн дэд бүтцийн чухал хэсэг гэдгийг дахин хэлэхийг хүсч байна. Энэ зам жирийн зам биш. Олон улсын технологийн болон стандартын шаардлага хангасан зураг төсөлтэй зам болно. Энэхүү замыг тавих явцад тус бүр 60-70 метрийн урттай хоёр том гүүр барина. Мөн 40-50 усны суваг тавигдана. Улсын III зэргийн чанартай энэхүү авто замыг барьж, ашиглалтад оруулсныхаа дараа орон нутагт хүлээлгэн өгнө. Өөрөөр хэлбэл, аймгийн өмчлөлд шилжинэ гэж ойлгож болно. Гүйцэтгэгчээр “Оч наран” ХХК ажиллана. Энэ зам байгаль орчин архелоги, соёлын өвд нэн ээлтэй зам байх болно. Бид замын зураг төслийг хийж байхдаа байгаль орчны нарийн шинжилгээ буюу архелоги, палентологийн тусгайлсан нарийн шинжилгээг хийж, өртөх боломжтой судалгаа шинжилгээг гаргаснаас гадна архелогийн олон олдворуудыг аймгийн болон улсын холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгсөн байгаа. 35 км зам барих явцдаа нэг ширхэг ч мод тайрахгүй маршрутыг тохиорсон. Зам барьж дуусч ашиглалтад орсны дараа одоогийн бидний ашиглаж байгаа сайжруулсан замыг сэргээж, тусгай хөрсөөр хучиж, цаашдаа байгаль орчин сэргэж өвс ургамал ургах нөхцлийг бүрдүүлж өгнө. Оюутолгой ХХК нийгмийн хариулцлагын хүрээнд бүтээн байгуулж байгаа бүхий л дэд бүтцийнхээ бүтээн байгуулалтдаа байгаль орчин, ан амьтан, жигүүртэн шувууд, архелоги болон палентологид ихээхэн анхаарал хандуулдаг” хэмээж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *