ЕБС-ын хоёрдугаар ээлжийн амралт эхэлж байна. БСШУС-ын яамнаас агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд сурагчдыг урт хугацаагаар амруулахаар шийдвэрлэсэн бөгөөд Улаанбаатар хотын нэгээс тавдугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн долоон долоо хоног амрах юм. Харин хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид таван долоо хоног амарна.