Categories
мэдээ нийгэм

“Монгол цоож-мартагдашгүй өв” үзэсгэлэн нээгдлээ

Монголын театрын музейд “Монгол цоож-мартагдашгүй өв” үзэсгэлэн нээгдлээ. Энэ үзэсглэнд аймаг, нийслэлийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол цоожны талаарх гэрэл зургийн цомог болон хэл зохиол судлаач, доктор Р.Отгонбаатарын хувийн цуглуулга дахь ховор нандин монгол цоожнууд биетээр дэлгэгджээ.Үзэсгэлэнгийн үеэр “Монгол цоожны цахим мэдээллийн сан” вэб хуудас /www.mongoltsooj.mongoluv.mn/-ны нээлт боллоо. Монгол цоож болон цоожыг урлаж бүтээсэн уран дархчуудын талаарх мэдээ мэдээлэл, эд өлгийн зүйлсээр үзэсгэлэн зохион байгуулж, олны хүртээл болголоо. Соёлын өвийн сүлжээ харилцаа холбооны зөвлөлөөс монгол цоожны талаар улсын хэмжээнд судалгаа хийж, мэдээллийн нэгдсэн сан бий болгосон байна. Монгол уран дархны урлалыг оньслох арга ухаантай хоршуулсан, бэлгэдэл, ахуй хэрэглээний өв, соёлын уламжлал болсон гайхамшигт өвийг орчин үеийн дэвшилтэд техник технологийн ололтыг ашиглан монгол цоожны дотоод бүтэц, оньсны ажиллах зарчмыг 3D анимешн хэлбэрээр үзүүлсэн нь үзэгчдийн сонирхлыг их татлаа. “Монгол цоож-мартагдашгүй өв” үзэсгэлэн Монголын Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 19-25-ыг хүртэл үргэлжлэх юм.

Baramsai Chadraabal-н зураг.

Baramsai Chadraabal-н зураг.

Baramsai Chadraabal-н зураг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *