09.00 цагт Багшийн хөгжлийн ордонд Иргэний Боловсролын Төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран 21 аймаг, нийслэлийн Боловсролын газрын түүх, нийгмийн ухаан хариуцсан мэргэжилтнүүдэд “Ардчиллын үндэс” шинэ хөтөлбөрийг танилцуулна. Утас: 99017561, 99767624
09.00 цагт МХЕГ-т Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд суурилуулж буй цацрагийн хяналтын төхөөрөмжийн үйл ажиллагаа, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг болно. Утас:99099443, 91989890
09.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл экспо”, “Дүнжингарав”, “Оргил” салбарт “Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг” болно.
10.00 цагт Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын тоглолтын танхимд ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2018 оны үйл ажиллагааны тайлангын хурал болно. Утас: 99774488
10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно. Утас: 70119922, 88084523
11.00 цагт Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурал болно.
11.00 цагт “Norphei Art gallery”-д “Миний ажил-Миний бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, “Монгол Өрх” Сэтгэл зүйн хүрээлэнгээс мансуурах бодисын хэрэглэгчдэд зөвлөгөө хүргэх шууд утас ашиглалтад оруулах талаар мэдээлэл хийнэ. Утас: 99103433, 99064934
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв-д Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
14.00 цагт МҮХАҮТ-д Гадаад Худалдааны Академиас “Инкотермсийг зөв сонгон хэрэглэх нь” сургалт зохион байгуулна.
15.00 цагт Монголын Театрын музейд “Монгол цоож-Мартагдашгүй өв” үзэсгэлэнгийн нээлт болно.
Төрийн ордонд
09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
10.00 цагт “Г” танхимд Ёс зүйн дэд хороо хуралдана.
11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
14.30 цагт Сангийн яам, Азийн хөгжлийн банк хооронд “Орон нутгийн цэвэрлэх байгууламжийг биологи цэвэрлэгээтэй болгон шинэчлэн өргөтгөх”, “Орлогод нийцсэн 10 мянган өрхийн орон сууц барих”, “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг түр хамгаалах байр байгуулах” гэрээнд гарын үсэг зурна.