Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк энэ сарын байдлаар нийт 20 тонн алт худалдан авчээ

Энэ онд 22 тонн алт авахаар төлөвлөсөн Монголбанк 12 дугаар сарын 13-ны байдлаар нийт 20 тонн алт худалдан аваад байна.

Өнгөрсөн 11 дүгээр сард Төвбанк 1.2 тонн алт, энэ оны эхний 11 сард 18.9 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн 2017 оны хэмжээнд хүрээд байв. Тэгвэл энэ 12 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийтдээ 19.8 тонн алт худалдан авсныг өмнөх оны мөн үед Монголбанк 19.2 тонн алт худалдан авч байсантай харьцуулахад алт нийлүүлэлт 3.4 хувиар нэмэгджээ.

Алт худалдан авалтын дүн өмнөх оноос давж биеэлснийг өнгөрөгч 10 дугаар сард аймаг, орон нутагт байгуулсан алтны сорьц тогтоох лаборатори бүхий худалдан авах нэг цэгийн төв байгуулсантай холбоотойгоор алт худалдан авах ажиллагаа өргөжөөд байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Өнөөдрийн байдлаар ийм төв байгуулсан Дархан-Уул аймагт 107 кг, Баянхонгор аймагт 46 кг алтыг тус тус худалдан аваад байна.

Монголбанк өнгөрсөн зургадугаар сарын 4-нөөс 10 дугаар сарын 30 хүртэл “Эх орныхоо алтыг эрдэнэсийн сандаа!” аянг зохион байгуулж өрнүүлсэн. Энэ нь:

  • Алт худалдан авах үйл ажиллагааг өргөжүүлэх,
  • Хариуцлагатай уул уурхайг дэмжиж, төрийн болон ТББ-ын уялдаа холбоог сайжруулах,
  • Үнэт металлын сорьцын хяналтын газраас алтны сорьцыг онлайн горимд хүлээн авч алт тушаалтын цаг хугацааг хэмнэж эрсдлийг бууруулах,
  • Алтны олборлолт, сорьц тогтоолт, үнэ, ханшын тогтолцооны талаарх мэдээллийг иргэдэд хүргэж ил тод байдлыг нэмэгдүүлэх,
  • Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *