Categories
энтертаймент-ертөнц

“Солиотой баян Азиуд” кинонд монгол эмэгтэй дүр бүтээжээ

Өнгөрсөн наймдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа дэлхий даяар 238 сая долларын орлого олж, өнгөрсөн арван жилийн хугацаанд гарсан хамгийн амжилттай романтик инээдмийн киногоор “Crazy Rich Asians” буюу “Солиотой баян Азиуд” кино нэрлэгдээд байгаа.

Сингапурын зохиолч Кевин Кваны ижил нэртэй зохиолоос сэдэвлэгдэн бүтээгдсэн энэхүү кинонд зөвхөн Ази жүжигчид тоглосон нь Холливуудэд тохиосон ховор үзэгдэл болоод зогсохгүй, үзэгчдээс асар өндөр үнэлгээ аваад байсан билээ. Арьс өнгө, гарал үүсэлтэй холбоотой шүүмжлэлд өртөөд байсан Холливуудад энэ кино төсөл нь эгзэгтэй нөхцөл байдлыг эрс өөрчилж, хувьсгал хийх гэсэн оролдлого болоод байгаа юм.

Дашрамд дурдахад Холливуудийн томоохон, нөлөө бүхий студи киноны гол дүрийн жүжигчнийг Европ гаралтай жүжигчнээр солих хүсэлт тавьсан ч хэн ч зөвшөөрөөгүй гэдгийг тус киноны продюсерууд мэдэгдэж байжээ. Жүжигчдийн багийн бас нэг онцлог зүйл нь киноны гол баатар Элеонорын найзын дүрд Төмөрбаатарын Энхтунгалаг гэх Монгол жүжигчин бүсгүй тоглосон явдал юм.

"Crazy Rich Asians" кинонд монгол бүсгүй Т.Энхтунгалаг тогложээ

Тэгвэл, хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээлэл гэвэл тус киноны багийнхан ахин хоёр анги хийнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *