Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: УИХ-ын даргын ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэж өг

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд “УИХ-ын дарга М.Энхболдыг УИХ-ыг даргалах ёсзүйн эрхгүй хэмээн үзэж өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Энэ шаардлагаа албан ёсоор гардуулж өгөх гэж байна. Шаардлагад 38 гишүүн гарын үсэг зурсан. Дэмжиж байгаа 40 гаруй гишүүн байна.

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн үндэслэлгүй гэж үзэж өргөдөл гаргасан” гэв.

Ж.Батзандан “МАНАН-гийн луйварчидтай тэмцэж МАНАНгийн утааг алга хийхгүйгээр Улаанбаатарын утаа арилахгүй. МАНАН-гийн толгойлогч М.Энхболдыг огцрохыг шаардаж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *