Categories
мэдээ нийгэм

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгнө

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн 2018 оны 11 дүгээр сард Монгол улсын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн байна. Тиймээс ээлжит бус олимпийн чуулганыг 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хуралдуулж, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдах Гишүүдийн хуралд оруулахаар тогтов.

МҮОХ-ны дүрмийн 16.6-р заалт: Шаардлагатай тохиолдолд МҮОХ-ны ээлжит бус Чуулган болон Гишүүдийн хурлыг нийт санал өгөх эрхтэй гишүүдийн 75-аас дээш хувийн эсвэл Гүйцэтгэх зөвлөл, Ерөнхийлөгчийн бичгээр гаргасан саналыг үндэслэн хугацаанаас нь өмнө зарлан хуралдуулж болно. Ээлжит бус хурал нь ээлжит хуралтай ижил горимоор болно.

МҮОХ-ны дүрмийн 14.2-р заалт: МҮОХ-ны чуулганыг хуралдуулах хугацааг гурван сараас доошгүй хугацааны өмнө МҮОХ-ны гишүүдийн хурлаас зарлана хэмээн заасан байдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *