Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын чуулганы ирц бүрдсэнгүй

УИХ-ын чуулганы пүрэв, баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар нийт 30 асуудал хэлэлцэх байсан. Хэлэлцэх асуудлуудын эхэнд Засгийн газраас нэн яаралтай дэгээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, ХХААХҮ-ийн сайдыг томилох, ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, БСШУС-ын сайдыг огцруулах тухай Ерөнхий сайдын санал багтжээ.

Мөн чуулганаар Нотариатын тухай, Эрүүл мэндийн тухай, Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн ирэх оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуультай холбоотой УИХ-ын дөрвөн тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.

Энэ долоо хоногийн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хаалттай горимоор мэдээлэл хийнэ. Мөн “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын талаар Д.Эрдэнэбат гишүүнээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох байсан юм.

Гэвч чуулган эхлэхэд 36 гишүүн буюу 46.3 хувийн ирцтэй байсан учир чуулганыг хойшлуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *