Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин” оны шилдэг сониноор шалгарлаа

Сэтгүүл зүйн оны шилдгийг шалгаруулах “Ган үзэг 2018” наадам эхэлж байна. Наадмыг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэллээ. Тэрээр хэлэхдээ “2018 он сэтгүүл зүйн салбарт өгөөжтэй жил байлаа. 1000 сэтгүүлчийн байрыг Хотын захирагчийн зүгээс газрын асуудлыг шийдэж өгсөн. Солонгосын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллахаар болсон. Харилцан туршлага судлах олон боломжууд нэмэгдсэн сайхан жил байлаа. МСНЭ-ийн ХVII хурлаас сонгогдон гарсан залуу удирдлагууд маань хичээж, чармайн олон зүйл амжуулахын төлөө ажиллаж байна. Ирэх он бидний нэвтрүүлсэн ажлыг гүйцээсэн, ажил хэрэг болгосон амжилт бүтээлийн дээд болсон сайхан он болох болтугай. Өчигдөр хуралдсан МСНЭ-ийн удирдлагууд 2019 оныг “Сэтгүүл зүйн гадаад харилцаа”-ны жил болгож байгаа. Ирэх онд Media tuor төслийг хэрэгжүүлнэ. Энэ төслийн хүрээнд сэтгүүлчид 20 гаруй гадаадын орноор туршлага солилцон аялана. Ингээд албан ёсоор та бүхэндээ баярын мэнд хүргэж “Ган үзэг-2018” ёслол хүндэтгэлийн ажиллагаа албан ёсоор нээснийг мэдэгдэе.

Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч:

Newspress.mn сайтын сэтгүүлч Б.Сэдэвсүрэн

Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч:

Соронз сэтгүүлийн сэтгүүлч Ч.Саранчимэг

Сонины шилдэг сэтгүүлч:

Өдрийн сонины сэтгүүлч Д.Энхболд

Радиогийн шилдэг сэтгүүлч.

Гэр бүлийн радиогийн сэтгүүлч Амарсанаа

Телевизийн шилдэг сэтгүүлч:

TV5 телевизийн сэтгүүлч Бадамлянхуа

Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч:

Өнөөдөр сонины гэрэл зургийн сэтгүүлч Э.Харцага

Шилдэг судлаач:

TV9 телевизийн захирал Баасансүрэн

Мэдээллийн сайтын шилдэг редактор:

Gogo.mn сайтын редактор О.Ариунбилэг

Сэтгүүлийн шилдэг редактор:

Mongolian mining journal сэтгүүлийн редактор Г.Идэрхангай

Сонины шилдэг редактор:

Үндэсний шуудан сонины редактор Г.Отгонжаргал

Радиогийн шилдэг редактор:

МҮОНР-ийн редактор Д.Даваадулам

Телевизийн шилдэг редактор:

SBN телевизийн редактор Д.Мягмартогтох

Шилдэг менежер:

Барилга.мн сэтгүүлийн менежер Г.Батсүх

Орон нутгийн шилдэг сонин:

Баян-Өлгий аймгийн Монгол заман сонин

Орон нутгийн шилдэг радио:

Говь-Алтай аймгийн Алтай радио

Орон нутгийн шилдэг сайт:

Орхон аймгийн Erdenetinfo.mn сайт

Орон нутгийн ши лдэг телевиз:

Дорноговь аймгийн DSB телевиз

Орон нутгийн шилдэг сэтгүүлч:

Өмнөговь аймгийн Алтанговь телевизийн сэтгүүлч Сумъяа

Мэдээлийн сайтын шилдэг бүтээл:

News.mn сайт Г.Баттүшиг

Сэтгүүлийн шилдэг бүтээл:

Толь сонин Д.Дамдинжав

Радиогийн шилдэг бүтээл:

МҮОНР Өглөө хөтөлбөр

Сонины шилдэг бүтээл:

Өнөөдөр сонин Х.Уянга

Телевизийн шилдэг бүтээл:

Ийгл телевиз Б.Батцэцэг

Шилдэг мэдээллийн сайт:

Ikon.mn сайт

Шилдэг сэтгүүл:

Үндэсний тойм сэтгүүл

Шилдэг радио:

Р3 100.9

Шилдэг сонин:

Өдрийн сонин

Шилдэг телевиз:

МҮОНТ

Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал МҮОНТ-ийн сэтгүүлч Ч.Ёолк тус тус тодорлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *