Categories
мэдээ нийгэм

Өмнөд Суданд Монгол цэргүүд 30 хүний амь аварчээ

Энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид гал түймрийн голомтод ажиллаж, орон нутгийн 30 орчим иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ. Тодруулбал, Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальоны 14 цэргийн алба хаагч, гурван нэгж техниктэйгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ үед Парианг суурингаас найман км зайтай орон нутгийн жижиг омог айлын ойролцоо их хэмжээний гал гарч байсныг мэдэж, яаралтай тусламж үзүүлэн тус омгийн иргэдийн амь нас, эд хөрөнгийг галд өртөхөөс сэргийлсэн аж. Орон нутгийн иргэдийн хэлж байгаагаар энэхүү түймэр нь 500 метр өргөн, 10 километрийн урт газар орныг хамарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *