Categories
мэдээ нийгэм

“Сэлбэ голын эх” парк иргэдэд нээлттэй боллоо

Нийслэлийн анхны хамтарсан менежменттэй “Сэлбэ голын эх” парк иргэдэд нээлттэй боллоо. Нийслэл хотын байгаль орчин, экосистемд чухал ач холбогдол бүхий ус, намаг, ой, ховор ургамал, амьтад бүхий 2,071.5 га нутаг дэвсгэрийг “Сэлбэ голын эх” нэрээр 2012 онд орон нутгийн хамгаалалтад авсан. Энд нийслэл хотын “Хоймор” буюу хамгийн хойд цэг, Баруун Сэлбэ голын эх, эмчилгээний чанараараа олонд алдаршсан Борын рашаан зэрэг газрууд бий. Уг нутгийг нийслэлийн Байгаль орчны газраас иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх. Мөн хүүхэд залууст экологийн боловсрол олгох түшиц газар болгохоор төлөвлөн тохижилтын ажлыг 2018 оны есдүгээр сараас эхлүүлжээ.

“Сэлбэ голын эх” ОНХГ нь бие даасан байгаль хамгаалагчтай, тусгай горимыг мөрддөг, тохижуулсан аяллын замтай, байгаль орчны төслүүдийг жишиг байдлаар хөгжүүлж байгаа аж. Өчигдөр нээлтээ хийсэн Цохиот хад, Борын рашаан чиглэлийн замыг “МСМ” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тохижуулсан бол Улаанбаатар аялал жуулчлалын холбооны зүгээс олон улсын мэргэжилтнүүдийг урин ажиллуулж, тайлбар, танилцуулга, дэглэмийг боловсруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *