Ирэх баасан гарагт Аргентинд эхлэх “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Салман Аль Сауд хүрэлцэн ирвэл түүнийг баривчлан саатуулахыг Америкийн “Human Rights Watch” хууль сахиулах байгууллага Аргентины эрх баригчдаас хүсчээ. Сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэг болон Саудын Араб тэргүүтэй эвсэл Йеменд цэргийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй байгаатай холбогдуулан энэхүү хүсэлтийг шүүгч Ариэль Лиход илгээжээ. Түүнчлэн “Риа Новости” агентлагийн мэдээлснээр, ийм тохиолдолд тус хэрэг нь Аргентины шүүх эрх мэдэлд хамаарах эсэхийг тодруулахаар шүүгч хүсэлтийг прокурорын газар илгээсэн байна. Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөх тушаалыг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж өгсөн байж болзошгүй гэсэн дүгнэлтэд Тагнуулын төв газар хүрсэн тухай өмнө нь “Washington Post” сонин эх сурвалжаас иш татан мэдээлж байжээ.