Categories
мэдээ улс-төр

Төрийн албан хаагчид осолд орсонтой холбоотой Г.Занданшатар тодруулга өглөө

Төрийн албаны шалгалтын ажлаар Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилчид явж байсан. Одоогоор нисдэг тэрэг явуулаад байна. Эрүүл мэндийн байдалд онцгой анхаарч ажиллана. Бид Цагдаагийн газраас мэдээ авсан. Хүмүүс тэй нь холбогдсон. Холбогдох ажлыг хийж байна. Ослын шалтгаан нөхцлийг Замын цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн алба зохих журмын дагуу гаргана. Урдчилсан мэдээллээр Солонготын даваан дээр машины дугуй хагарснаас нэг машин осолдсон гэсэн мэдээ ирээд байна. Одоогоор гурван хүн хэвтэн эмчлүүлж, нэг хүний биеийн байдал хүндэвтэр наашаа ирж байгаа. Нарийн шинжилгээ хийж байж эмнэлгийн дүгнэлт гарна. Өчигдөр над руу 10 цагийн орчимд залгаж хэлсэн. Орой болсон болохоор шөнийн нислэг хийх боломжгүй. Буух талбай тодорхойгүй учир өнөөдөр нисдэг тэрэг явууллаа. Засгийн газар энэ хэргийг нууцлахыг оролдоогүй. Бүгд ил тод байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *