Categories
мэдээ нийгэм

Шалгалтаар явсан дөрвөн албан хаагч осолд оржээ

Image result for замын цагдаагийн газар

Энэ сарын 21-22-нд шилжих шөнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид Завхан аймгаас Архангай аймаг хүрэх замд, Солонготын даваанд осолд оржээ. Төрийн албан хаагчдын шалгалтаар орон нутагт явж байсан дөрвөн ажилтны сууж явсан суудлын машин гүүрний далан мөргөж осолдсон байна. Осол болох үед машинд нэг эмэгтэй, гурван эрэгтэй байсан бөгөөд тэднийг эмнэлэгт хүргэжээ. Одоогоор эмэгтэй ухаан ороогүй байгаа бөгөөд осолд орсон алба хаагчдыг нийслэлд авч ирэхээр нисдэг тэрэг Улаанбаатар хотоос хөөрчээ. Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийнхэн хэлэхдээ, “Ланд-200 автомашинд сууж явсан төрийн албаны дөрвөн хүн осолдсон. Дугуй нь буудсан учраас осолдлоо гэж хэлж байсан. Ослын шалтгааныг замын цагдаагийн албаныхан тодруулах байх. Гурван хүн нэлээд хүнд бэртсэн. Аминаас холуур гэж гэмтэл” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *