Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж 40 орчим гишүүний гарын үсгийг цуглуулсан гэв

Image result for М.Энхболд

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар цаг үеийн мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичгийг гардуулахад УИХ-ын дарга М.Энхболд өөрөө гарын үсэг зурж, өөрөө гардаж авсан.

Одоо энэ асуудлыг хэлэлцүүлэхээр сууж байна. Энэ нь хууль зөрчиж байгаа явдал. Бид ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулж байгаа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдэж байна. УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байгаа. УИХ-ын даргыг чөлөөлсний дараа бид чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох болно” гэлээ.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “УИХ-ын 40 гаруй гишүүний гарын үсгийг цуглуулсан” гэлээ. УИХ-ын гишүүн Л.Болд “АН-ын Улстөрийн зөвлөл Засгийн газрыг огцруулах асуудалд байр сууриа илэрхийлсэн. Харин бид өнөөдөр Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дарга огцрох ёстой гэж үзэж байгаа” гэв. Мөн тэд “УИХ-ын дарга М.Энхболд нь “60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсон. Үнэн, худал нь мэдэгдэхгүй хуулийн байгууллагаар шалгагддаггүй энэхүү хэргийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг хийж мэдээллийг нэг мөр болгоё гэж шаардсан ч зөвшөөрөөгүй. Өнгөрсөн зун УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж энэ асуудлыг хэлэлцэхийг шаардсан ч мөн шаардлагыг биелүүлээгүй. Тиймээс хууль зөрчдөг УИХ-ын даргыг огцруулах нь зөв. Энэ хүнийг огцортол УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй” гэж мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *