Categories
мэдээ соёл-урлаг

Алтан намар 2018” судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “Чөлөөт орон зай” төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан намар 2018” судалбар зургийн үзэсгэлэн өнөөдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд нээлтээ хийлээ.

Монголын Дүрслэх урлагийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлагийн төлөөлөл болсон залуу уран бүтээлчдэд судалбар зургийн ач холбогдлыг таниулах, чадваржуулах, ахмад үеэсээ суралцах цашлаад судалбар зургийг хөгжүүлэх зорилготой юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд УГЗ Ш.Чимэддорж, СГЗ С.Дагвадорж, УГЗ Д.Гунгаа нарын ахмад болон залуу үеийн хамтарсан нийт 55 мэргэжлийн уран бүтээлчийн 86 бүтээлийг дэлгэжээ. Үзэсгэлэнгийн ерөнхий шүүгчээр СГЗ зураач С.Дагвадорж, зураач С.Чулуунбаатар, усан будгийн мастер зураач Г.Мөнхбаатар нар ажилласан юм.

Шилдэг судалбар зургаар зураач Ц.Солонго “Чулуутын хавцал”, Ш.Чимэддорж “Усан зогсоол”, Э.Пүрэвсүрэн “Намар” зэрэг бүтээл тус тус шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнууллаа.

Үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл олны хүртээл болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *