Categories
мэдээ улс-төр

Засгийн газрыг огцруулах бичиг үндэслэлгүй байна гэв

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичиг УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн Засгийн газрыг огцруулахгүй гэх байр суурьтай байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал “Засгийн газрыг огцруулах бичигт дурдсан зарим шаардлага үндэслэлгүй байна. Зарим сайд нарын нэр холбогдсон гээд байгаа хэргүүдийг хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогоогүй. Энэ мэтчлэн худлаа шаардлага тавьж, нийгэмд буруу ташаа мэдээлэл өгч байна. Засгийн газар тогтвортой ажиллаад явах ёстой. Өвөл болж байна. Бидэнд цаг үеийн шийдэх олон асуудал байна шүү дээ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *