Categories
мэдээ нийгэм

Цацраг хэмжигч багаж хүлээлгэн өгөв

Цөмийн энергийн комиссоос цацраг идэвхт бодисыг хууль бусаар ашиглах, хадгалах, шилжүүлэх, тээвэрлэх болон цацрагийн террорист аюул заналаас сэргийлэхэд ашиглах зориулалт бүхий АТ6101С маркийн цацраг хэмжигч багажийг Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр хүлээлгэн өглөө.

Тус цацраг хэмжигч багаж нь 2018 онд Беларусь улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд гамма, рентген зэрэг цацрагийг мэдрэхээс гадна неотрон цацрагийг хэмждэг байна.

Түүнчлэн GPS сансарын утастай, windows үйлдлийн системтэй юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *