Categories
мэдээ спорт

Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Румыны Бухарест хотод өндөрлөлөө. Бага дэлхийн аварга гэгддэг энэхүү тэмцээнд 50 орны бөхчүүд өрсөлдсөнөөс Монгол улсын эрэгтэй багийн тамирчин Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, эрэгтэй бөхчүүдийн анхны медальтан боллоо. Монголын багийн дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Баярсайхан болон гавьяат тамирчин Ц.Хосбаяр, Б.Батзориг нар ажилласан байна.

Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд 21 орны бөх барилдсанаас Г.Ганхуяг эхний тойрогт хийлж, Румыны М.Палахиаг 8:6-аар, шөвгийн наймд АНУ-ын бөх Майлз Мартингийг 6:1-ээр хожсон ч Ираны Камран Гасемпуртад 4:0-оор дийлдсэн. Манай бөх өчигдөр медалын төлөөх шийдвэрлэх барилдаанд энэ жилийн залуучуудын болон Европын аварга Туркийн Ариф Озенийг 4:1-ээр ялж, хүрэл медаль хүртэж нэгэн шинэ амжилтыг Монголын чөлөөт бөхийн түүхэнд бичлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *