Categories
мэдээ спорт

Рожер Федерер Андерсоныг хожиж хасагдах шатанд шалгарлаа

Талбайн теннисний эрэгтэйчүүдийн АТР Finals тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Тэмцээний Л.Хьюитт хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд явагдаад байгаа юм. Тус хэсэгт Өмнөд Африкийн К.Андерсонхоёр тоглолт хийж хожил аваад байсан юм. Эхний өрсөлдөгч болох Австрийн Д.Димийг хожоод байсан бол Японы К.Нишикориг буулгаж авсан юм. Тус тоглолтонд К.Андерсон Япон залууд ердөө ганцхан гэйм алдаж 6-0, 6-1 харьцаагаар хожсон.

Тэгвэл замналынхаа 100 дахь цомын төлөө тоглож буй Р.Федерер эхний өрсөлдөгч К.Нишикорид ялагдаж хүнд байдалд орсон. Харин удаах тойрогт Австрийн теннисчин Д.Димийг 6-2, 6-3 харьцаагаар хожиж хасагдах шатанд үлдэх эрхийн төлөө өөртөө боломжийг бий болгосон юм. Залуу теннисчин Д.Димийн хувьд Р.Федерерт хүчтэй өрсөлдөгч юм. Өмнө нь тэд 3 удаа таарч тоглоход сүүлийн 2 тоглолтоос залуу теннисчин Д.Дим хожоод байсан. Ямартаа ч хашир туршлагатай Р.Федерер залуу теннисчинг энэ удаа зогсоож чадлаа.

Харин өнгөрсөн шөнө шийдвэрлэх гуравдахь тоглолтоо Өмнөд Африк залуу К.Андерсонтой хийж 6:4, 6:3-аар ялжээ.Федерерийн хувьдАндерсоныг тав дахь удаагаа хожиж буй нь энэ юм. Өмнө нь тав удаа тоглохдоо дөрвөн удаа хожиж 2018 оны Уимблидоны дунд шөвгийн тоглолтод ялагдаж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *