Categories
мэдээ улс-төр

Цэц сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэжээ

Үндсэн хуулийн цэц өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцлээ. Сонгуулийн тухай хуульд “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно” гэж заажээ. Энэхүү заалт нь Үндсэн хуулийн Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан шууд оролцох, болон сонгох, сонгогдох эрхтэй тухай заалтыг мөн хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн байна гэж үзэн иргэн Н.Наранбаяр, Г.Бямбажаргал нар Цэцэд гомдол гаргаад байсан юм. Цэц тэдний гомдлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *