Categories
мэдээ улс-төр

Улсын Дээд шүүхийн шүүгчид С.Соёмбо-Эрдэнийг дэвшүүлэв

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг дэмжих эсэхийг хэлэлцлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид С.Соёмбо-Эрдэнийн нэрийг дэвшүүлсэн байна. С.Соёмбо-Эрдэнэ нь Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 41 настай. 1984-1995 онд нийслэлийн арван жилийн 60 дугаар дунд сургууль, 1995-1999 онд “Шихихутуг” хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсч улмаар 2007-2009 онд Батлан хамгаалах их сургуултд хууль зүйн магистр хамгаалжээ. Тэрбээр, 1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд жолооч, нарийн бичгийн дарга, 2000-2005 онд нийслэлийн шүүхийн шүүгчийн тухлах, нарийн бичгийн дарга, 2005-2006 Улсын Дээд шүүхэд шинжээч, 2006-2011 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2013-2014 онд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2015 оноос Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна. Мөн С.Соёмбо-Эрдэнэ нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад 70.6 оноо авсныг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж танилцууллаа.

Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд саналаа хэллээ. Тухайлбал Ц.Нямдорж гишүүн, “Сүүлийн үед Улсын дээд шүүхийн шийдвэрүүд ихээхэн эргэлзээ төрүүлэх болсон. Тухайлбал, С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шийдвэр байна. Ялласан гурван хүн нь гэмт хэрэгтэн биш гэж уг хэргийн цор ганц гэрч болох Б.Булган өмнө мэдүүлэг өгч байсан. Гэтэл цоБ.Булганыг шүүх хуралдаанд оролцуулаагүй” хэмээв.

Мөн Хуульзүйн байнгын хороонд Улсын дээд шүүхийн буруутай шийдвэрийн талаар иргэдээс олон гомдол ирж байгааг тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэллээ. Өөрөөр хэлбэл, гурван шатны шүүхээр эцэслэн шийдсэн хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлсэн тохиолдол ч гарчээ. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийг дээдэлж, тангарагтаа үнэнчээр ажиллахыг нэр дэвшигчид захив.

Ийнхүү С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохыг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *