Categories
мэдээ спорт

Рагбигийн ДАШТ-д оролцох сүүлийн баг удахгүй тодорно

Ирэх онд Ази тивд анх удаа зохион байгуулагдах гэж буй Рагбигийн ДАШТ-д оролцох сүүлийн нэг багийг шалгаруулах сорил тоглолтод Герман, Канад, Хонгконг болон Кени улсын шигшээ баг тойргийн системээр өрсөлдөхөөр болсон.

Тэгвэл эхний тойрог өнгөрсөн ням гарагт явагдаж, эл тоглолтод Канад 65:19 харьцаатай Кени улсын багийг хожив. Харин эхний тойргийн хоёр дахь тоглолтод Герман 26:9 харьцаатай Хонгконгийн багийг буулган авчээ.

Японыг зорих “виз” олгох хоёрдугаар тойргийн тоглолт энэ сарын 17-нд, сүүлийн тойрог 23-нд болж ялсан баг Рагбигийн ДАШТ-ий Б хэсэгт хуваарилагдах юм. Эхний тойргийн байдлаар Канадын шигшээ баг бусдыгаа тэргүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *