Categories
мэдээ спорт

Льюс Хэмилтон түрүүлэв

Авто спортын формула-1 уралдааны Бразилын гранприболж өндөрлөлөө. Тус уралдаанд дэлхийн аваргын болзол биелүүлээ буй Л.Хэмилтон 1 цаг 27 мин 09.066 сек-н амжилтаар түрүүлсэн байна. “Мерседес” багийн Их Британи нисгэгч Л.Хэмилтон Бразилын гранприд түрүүлснээр энэ улирлын 10 дахь түрүүгээ хүртэж байгаа нь энэ ажээ. Энэ жил 5 дахь удаагаа дэлхийн аваргын болзол хангаад буй Л.Хэмилтон Бразилын гранприд түрүүлснээр 383 оноотой болсон бол түүний араас “Феррари” багийн С.Феттел 302 оноотой удаалж байна.

Дэлхийн аварга өндөрлөхөд ганц гараа үлдээд байна. Энэ улирлын сүүлчийн гараа АНЭУ-ын Абу-Дабид явагдах юм. Л.Хэмилтон “Мерседес” – 1 цаг 27 мин 09.066 сек

  • М.Верстаппен “Ред Булл” +1.469 сек
  • К.Райкконен “Феррари” +4.764 сек
  • Д.Риккиардо “Ред Булл” +5.193 сек
  • В.Боттас “Мерседес” +22.943 сек
  • С.Феттел “Феррари” +26.997 сек
  • Ч.Леклерк “Заубер” +44.199 сек
  • Р.Грожян “ХААС” +51.230 сек
  • К.Магнуссен “ХААС” +1 тойрог
  • С.Перез “Форс-Индиа” +1 тойрог

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *