Categories
мэдээ спорт

Манай есөн бөх дэлхийн чансааны эхний 20-д багтжээ

Дэлхийн бөхийн холбоо (UWW)-ноос өнгөрсөн аравдугаар сард Унгарын нийслэл Будапештэд болсон ДАШТ-ий дараа эрэгтэйчүүдийн 10 жингийн чансааг шинэчлэн гаргажээ. Монголын есөн бөх дэлхийн чансааны эхний 20-д бичигдсэн байна. Тодруулбал, 92 кг-ын жинд ОУХМ Л.Төртогтох 58 оноотой аман хүзүүджээ.

Түүнчлэн Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга 61 кг-д 52, Унгарт хүрлийн төлөө барилдсан ОУХМ Б.Бямбадорж 70 кг-д 56 оноотой “Топ-5”-д бичигдлээ. Манай бусад бөхчүүдээс 57 кг-д ОУХМ Ц.Цогбадрах 32 оноотой 11, 65 кг-д ОУХМ Т.Тулга 39 оноотой 14, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран 32 оноотой 14, 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат 34 оноотой 10, 97 кг-д ОУХМ Ө.Батзул 42 оноотой 11, 125 кг-д ОУХМ Н.Золбоо 35 оноотой 11 дүгээр байрт тус тус бичигдсэн байна.

ДАШТ-ий дараах чансааг ОХУ-ын Завур Угуев (57 кг), Гажимурад Рашидов (61 кг), Ахмед Гаджимагомедов (79 кг), Энэтхэгийн Бажранг Пунья (65 кг), Украины Александр Квятковский (70 кг), Италийн Франк Чамизо (74 кг), Туркийн Фатих Эрдин (86 кг), Ираны Алиреза Карими (92 кг), Гүржийн Элизбар Одикадзе (97 кг), АНУ-ын Ник Гвяздовский (125 кг) нар жиндээ тэргүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *