Categories
мэдээ нийгэм

Дэлхийн чанарын өдрийг тэмдэглэнэ

Дэлхийн чанарын өдөр жил бүрийн арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт тохиодог.

Энэ өдрийг НҮБ-ын дэмжлэгээр Европын чанарын байгууллага, Японы инженер эрдэмтдийн холбоо, Америкийн чанарын хяналтын нийгэмлэг, Латин Америкийн орнуудын чанарын байгууллага хамтран санаачилж 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Энэ жилийн Дэлхийн чанарын өдөр нь “ЧАНАР ИТГЭЛИЙГ БИЙ БОЛГОНО” гэсэн уриан дор болно.

Энэ өдрийг тохиолдуулан “Үндэсний чанарын долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Стандарчилал Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Дэлхийн чанарын өдөр-2018” чуулганыг энэ сарын 15-нд МҮХҮАТ-д зохион байгуулна.

Чанарын форум, хэлэлцүүлэг, чанарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *