Categories
мэдээ спорт

Самбо бөхийн ДАШТ-ээс манай тамирчид дөрвөн медаль хүртээд байна

Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Румын улсын нийслэл Бухарест хотод өчигдөр/эхэллээ/. Гурван өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд 80 орны 750 гаруй тамирчид 27 жинд өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48кг, 60кг, 72кг, эрэгтэйчүүдийн 52кг, 68кг, 90кг, байлдааны самбо бөхийн 57кг, 74кг, 100кг жингийн барилдаан, тулаанууд явагдаж, есөн багц медалийн эзэд тодров. Манай тамирчдын хувьд тэмцээний эхний өдөр дөрвөн медаль хүртлээ. Тодруулбал,

  • Эмэгтэйчүүдийн 48кг жинд ОУХМ Г.Наранцэцэг хүрэл,
  • Эрэгтэйчүүдийн 52кг жинд ОУХМ Ш.Эрдэнэбаатар хүрэл,
  • Байлдааны Самбо бөхийн төрөлд 57кг жинд ОУХМ Н.Тогтохбаяр хүрэл,
  • Байлдааны Самбо бөхийн төрөлд 74кг жинд ОУХМ Х.Амартүвшин хүрэл медаль тус тус хүртжээ.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 52кг, 64кг, 80кг, эрэгтэйчүүдийн 57кг, 74кг, 100кг, байлдааны самбо бөхийн 62кг, 82кг, +100кг жингийн барилдаанууд явагдана. Урьдчилсан барилдаан 16.00 цагаас, шигшээ барилдаан 00.00 цагаас эхлэх бөгөөд MNB Sport сувгаар үзэх боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *